English for students | |
охин үрээ хайралОхин үрээ хайрла!Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ! Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла Үрийн эх болох гэж алтан заадал сална Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна Охин үрээ хайрла Хясаа сувдаа нуудаг шиг хайрла Охин үрээ хайрла Үүл усаа хураадаг шиг хайрла Охин үрээ хайрла Уул эрдэнээ нуудаг шиг хайрла Охин үрээ хайрла Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү? Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 44 -р хуудас Нийт хуудасны тоо: 45 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудhttp://www.caak.mnhttp://www.youtube.com http://www.facebook.com http://www.gogo.mn http://www.hi5.com http://www.google.com http://www.zar.mn http://www.ollo.mn http://www.yahoo.com http://www.mongolduu.com http://www.ehlel.com АнгилалуудVideo& MusicОддын амьдрал Цахим ном Цахим хэрэглэгдэхүүн Цахим хичээл Цахим судалгаа Цахим тест Home work Зайн сургалтын хичээл Сүүлийн бичлэгүүдNew Celebrity Plastic Surgery Before and After Pictureshollywood stars before and after plastic surgery Body Parts Course 1 Lesson 7 Body Parts English for children ESL Kids Lessons Action verbs can and can't modals цахим хэрэглэгдэхүүн цахим хэрэглэгдэхүүн цахим хэрэглэгдэхүүн цахим хэрэглэгдэхүүн Homework Hero How To Make Homework Less Work Home @ Work Demonstrative Pronouns Singular Plural This These Family members, dad, mum, brother English for Kids ESL Kids Lessons Weather What's the weather like English for children,ESL Kids Lessons - Food and eating - hamburger, ice cream, chocolate НайзуудGanzul baagiilucky shajaa tugsuu22 Misheel peacy Muugii sak good luck all tsetseg5000 |